Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 03 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2024 оны 03 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Тэс-Тэс, Увс нуур-Давст, Хархираа-Тариалан, Хяргас-Хар тэрмис хяналт-шинжилгээний 4 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 03 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Тэс-Тэс |
|
|
1.4 |
0.19 |
0.004 |
0.012 |
2 |
Увс нуур – Давст |
|
|
12.9 |
2.86 |
0.006 |
0.010 |
3 |
Хархираа-Тариалан |
|
|
1.3 |
0.16 |
0.001 |
0.005 |
4 |
Хяргас нуур-Хар тэрмис |
|
|
11.3 |
1.02 |
0.003 |
0.012 |
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Голуудын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Давстын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас нилээд өндөр 5.7 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.9 мгО/л буюу ХА-аас 2.9 мгО/л-ээр их, Хяргас нуур-Хар тэрмисийн орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.0 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.1 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.3 мгО/л буюу ХА-аас 1.3 мгО/л-ээр их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2024 оны 03 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Тэс-Тэс, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Увс нуур Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ