Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 11 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2023 оны 11 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Боршоо-Боршоо, Тэс-Тэс, Увс нуур-Давст, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний 4 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 11 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Боршоо-Боршоо |
|
|
1.6 |
0.06 |
0.005 |
0.023 |
2 |
Тэс-Тэс |
|
|
2.0 |
0.07 |
0.003 |
0.020 |
3 |
Увс нуур – Давст |
|
|
13.2 |
0.74 |
0.003 |
0.019 |
4 |
Хархираа-Тариалан |
|
|
1.2 |
0.13 |
0.005 |
0.005 |
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Голуудын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Давстын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 1.5 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 13.2 мгО/л буюу ХА-аас 3.2 мгО/л-ээр их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2023 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Боршоо-Боршоо, Тэс-Тэс, Увс нуур-Давст, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Увс нуур Давст хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ