Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 08 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2023 ОНЫ 08 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2023 оны 08 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гэдрэг – Малчин, Чигж-Өндөрхангай, Тэс-Тэс, Хариг-Сагил, Баруунтуруун-Баруунтуруун, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Намир-Хар ус, Сагил-Сагил, Билүү-Хяргас, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Увс нуур-Улаангом хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 08 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Гэдрэг-Малчин |
|
|
2.2 |
0.11 |
0.011 |
0.030 |
2 |
Чигж-Өндөрхангай |
|
|
2.5 |
0.04 |
0.004 |
0.006 |
3 |
Тэс-Тэс |
|
|
2.2 |
0.09 |
0.012 |
0.012 |
4 |
Хариг-Сагил |
|
|
2.5 |
0.39 |
0.004 |
0.074 |
5 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
2.1 |
0.09 |
0.017 |
0.010 |
6 |
Түргэн-Түргэн |
|
|
1.3 |
0.16 |
0.007 |
0.066 |
7 |
Боршоо-Боршоо |
|
|
1.6 |
0.08 |
0.005 |
0.009 |
8 |
Торхилог -Давст |
|
|
1.3 |
0.07 |
0.002 |
0.005 |
9 |
Хандгайт-Давст |
|
|
11.1 |
0.11 |
0.003 |
0.012 |
10 |
Увс нуур-Давст |
|
|
14.2 |
1.06 |
0.001 |
0.009 |
11 |
Намир -Хар ус |
|
|
6.3 |
0.48 |
0.013 |
0.035 |
12 |
Сагил-Сагил |
|
|
1.1 |
0.17 |
0.005 |
0.018 |
13 |
Билүү-Хяргас |
|
|
6.5 |
0.04 |
0.001 |
0.015 |
14 |
Гашуун /дээд/ |
6.79 |
2.53 |
1.6 |
0.06 |
0.005 |
0.004 |
15 |
Гашуун /доод/ |
6.48 |
3.16 |
5.1 |
3.74 |
0.233 |
0.412 |
16 |
Увс нуур-Улаангом |
6.48 |
3.00 |
18.2 |
1.83 |
0.003 |
0.012 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Гашуун доод цэгийн орчим биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3.16 мг/л буюу ХА-аас 0.16 мг/л-ээр их, аммонийн азот /NH4/-ын агууламж нилээд өндөр ХА-аас 7.5 дахин, аммонийн нитрит /NО2/-ийн агууламж нилээд өндөр ХА-аас 11.6 дахин, фосфат /РО4/-ын агууламж ХА-аас 4.1 дахин, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас 1.3 дахин, Чигж гол Өндөрхангай хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, Билүү гол Хяргас хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.9 дахин, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.1 мгО/л буюу ХА-аас ялимгүй их, Намир гол Хар ус хяналт шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгүүдээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 2.1 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.2 мгО/л буюу ХА-аас 1.4 мгО/л-ээр их, Увс нуур Улаангом хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 3.7 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.5 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 18.2 мгО/л буюу ХА-аас 1.8 мгО/л-ээр их, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас 4.6 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2023 оны 08 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Гэдрэг – Малчин, Тэс-Тэс, Хариг-Сагил, Баруунтуруун-Баруунтуруун, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо, Торхилог-Давст, Сагил-Сагил, Гашуун /дээд/ хяналт-шинжилгээний цэгүүдийн орчим усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Чигж-Өндөрхангай, Хандгайт-Давст, Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн болон нитритийн азот, фосфат, марганец, Намир гол Хар Ус хяналт шинжилгээний цэгийн орчим фтор, Увс нуур – Давст, Улаангом хяналт шинжилгээний цэгийн орчим аммонийн азот, фтор, марганец, перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ