Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2023 оны 06 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-10-07 21:42:16

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ

Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2023 оны 06 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Тэс-Тэс, Гэдрэг – Малчин, Билүү-Хяргас, Чигж-Өндөрхангай, Баруунтуруун-Баруунтуруун, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Сагил-Сагил,  Намир-Хар ус, Торхилог-Давст, Хандгайт-Давст,  Увс нуур-Давст, Хангилцаг-Цагаанхайрхан, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмис, Гашуун /дээд/, Гашуун /доод/,  Увс нуур-Улаангом хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2023 оны 06 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Хариг-Сагил

 

 

3.2

0.13

0.007

0.011

2

Тэс-Тэс

 

 

4.6

0.12

0.003

0.018

3

Гэдрэг-Малчин

7.58

1.90

11.4

0.22

0.007

0.026

4

Билүү-Хяргас

7.27

2.05

4.1

0.10

0.005

0.011

5

Чигж-Өндөрхангай

 

 

8.5

0.22

0.004

0.009

6

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

6.0

0.24

0.007

0.003

7

Боршоо-Боршоо

 

 

4.1

0.16

0.010

0.061

8

Түргэн-Түргэн

7.11

1.74

2.4

0.33

0.018

0.055

9

Сагил-Сагил

 

 

1.6

0.10

0.005

0.030

10

Намир -Хар ус

 

 

2.8

0.26

0.010

0.050

11

Торхилог -Давст

 

 

1.3

0.11

0.004

0.009

12

Хандгайт-Давст

 

 

3.2

0.14

0.001

0.011

13

Увс нуур-Давст

 

 

15.0

1.24

0.001

0.013

14

Хангилцаг-Цагаанхайрхан

7.74

2.84

3.2

0.13

0.018

0.012

15

Хархираа-Тариалан

 

 

5.4

0.20

0.006

0.039

16

Хяргас нуур-Хар тэрмис

 

 

10.3

0.96

0.002

0.025

17

Гашуун /дээд/

7.74

2.05

3.6

0.47

0.010

0.015

18

Гашуун /доод/

7.43

2.21

4.0

0.16

0.007

0.021

19

Увс нуур-Улаангом

7.11

2.21

12.6

0.77

0.001

0.009

 

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

      Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байлаа.  Гэдрэг гол Малчин, Билүү гол Хяргас, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.1-1.6 дахин, Гэдрэг гол Малчин хяналт шинжилгээний цэгийн орчим перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.4 мгО/л буюу ХА-аас ялимгүй их, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас 1.4 дахин  давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

     Увс нуур Давст, Улаангом, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгүүдээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим  аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 2.5 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин,  перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.0 мгО/л буюу ХА-аас 1.5 мгО/л-ээр их,  Увс нуур Улаангом хяналт-шинжилгээний цэгийн орчим  аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.5 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин,  перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.6 мгО/л буюу ХА-аас 1.3 мгО/л-ээр их,  марганец /Mn/-ийн агууламж нилээд өндөр буюу ХА-аас 6.9 дахин, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгийн орчим  аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.9 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.0 дахин  их  байлаа.

      Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2023 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хариг-Сагил, Тэс-Тэс, Чигж-Өндөрхангай, Баруунтуруун-Баруунтуруун, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Сагил-Сагил,  Намир-Хар ус, Торхилог-Давст,  Увс нуур-Давст, Хангилцаг-Цагаанхайрхан, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмис, Гашуун /дээд/, Гашуун /доод/,  Увс нуур-Улаангом хяналт-шинжилгээний цэгүүдийн орчим усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Гэдрэг – Малчин, Билүү-Хяргас, Хандгайт-Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат, Гэдрэг – Малчин хяналт-шинжилгээний цэгийн орчим перманганатын исэлдэх чанар, марганец, Увс нуур – Давст,  Улаангом, Хяргас нуур-Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчим аммонийн азот, фтор, перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 08 сарын усны чанарын тойм 2024-08-29 1970-01-01 40
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 06 сарын усны чанарын тойм 2024-08-16 1970-01-01 44
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 07 сарын усны чанарын тойм 2024-08-16 1970-01-01 46
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 03 сарын усны чанарын тойм 2024-06-05 1970-01-01 72
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 04 сарын усны чанарын тойм 2024-06-05 1970-01-01 88
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 05 сарын усны чанарын тойм 2024-06-05 1970-01-01 92
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 11 сарын усны чанарын тойм 2023-12-10 1970-01-01 133
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 09 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 149
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 10 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 150
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 07 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 171
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 08 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 158
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 05 сарын усны чанарын тойм 2023-06-09 1970-01-01 174
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 11 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 136
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 03 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 191
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 04 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 202
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 10 сарын усны чанарын тойм 2022-11-07 1970-01-01 223
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 09 сарын усны чанарын тойм 2022-10-06 1970-01-01 324
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 08 сарын усны чанарын тойм 2022-09-12 1970-01-01 261
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 07 сарын усны чанарын тойм 2022-07-26 1970-01-01 329
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 06 сарын усны чанарын тойм 2022-07-08 1970-01-01 365
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 03 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 284
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 04 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 339
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 05 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 301
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв 2019-09-11 1970-01-01 922
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын усны чанарын төлөв 2019-08-07 1970-01-01 1033
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 896
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 905
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 882
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 821