Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
- Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 03 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Тэс-Тэс, Увс нуур-Давст, Хяргас нуур-Хар тэрмис, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгээс нийт 4 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 03 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Тэс-Тэс |
|
|
1.1 |
0.20 |
0.008 |
0.022 |
2 |
Увс нуур-Давст |
|
|
6.8 |
1.15 |
0.002 |
0.012 |
3 |
Хяргас нуур-Хар тэрмис |
|
|
11.3 |
0.49 |
0.003 |
0.020 |
4 |
Хархираа-Тариалан |
|
|
1.2 |
0.08 |
0.001 |
0.008 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд голын ус аливаа үзүүлэлтээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голуудын ус цэвэр байлаа.
Увс нуур Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Давстын орчимд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 2 дахин давсан ба фтор /F/-ын агууламж Увс нуур- Давстын орчимд 2.1 дахин, Хяргас нуур-Хар тэрмисийн орчимд 2.5 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.3 мгО/л буюу ХА-аас 1.3 мгО/л-ээр их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд, Тэс-Тэс, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгийн дээжүүд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан. Хяргас, Увс нуурын усанд эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ