Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 10 сарын усны чанарын тойм


УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 10 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Чигж-Өндөрхангай, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Билүү-Хяргас, Сагил-Сагил, Хархираа-Тариалан, Хангилцаг-Цагаанхайрхан, Хяргас нуур-Хар тэрмис, Намир-Хар ус, Гэдрэг-Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/ хяналт-шинжилгээний 18 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 10 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Хариг- Сагил |
|
|
0.6 |
0.12 |
0.007 |
0.025 |
2 |
Чигж-Өндөрхангай |
|
|
3.0 |
0.08 |
0.001 |
0.017 |
3 |
Торхилог-Давст |
|
|
0.6 |
0.09 |
0.005 |
0.008 |
4 |
Хандгайт-Давст |
|
|
3.1 |
0.11 |
0.001 |
0.020 |
5 |
Увс нуур – Давст |
|
|
12.5 |
0.72 |
0.004 |
0.027 |
6 |
Тэс-Тэс |
|
|
0.5 |
0.12 |
0.002 |
0.006 |
7 |
Боршоо-Боршоо |
|
|
0.5 |
0.13 |
0.001 |
0.004 |
8 |
Түргэн-Түргэн |
|
|
0.3 |
0.28 |
0.004 |
0.003 |
9 |
Билүү-Хяргас |
|
|
4.8 |
0.10 |
0.000 |
0.011 |
10 |
Сагил-Сагил |
|
|
1.4 |
0.24 |
0.000 |
0.003 |
11 |
Хархираа-Тариалан |
|
|
0.5 |
0.27 |
0.003 |
0.003 |
12 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
2.7 |
0.32 |
0.001 |
0.004 |
13 |
Хяргас нуур-Хар тэрмис |
|
|
15.6 |
1.86 |
0.001 |
0.011 |
14 |
Намир-Хар ус |
|
|
2.0 |
0.14 |
0.008 |
0.026 |
15 |
Гэдрэг-Малчин |
|
|
2.5 |
0.26 |
0.010 |
0.029 |
16 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
2.3 |
0.14 |
0.002 |
0.003 |
17 |
Гашуун-Улаангом /дээд/ |
9.36 |
2.34 |
1.1 |
0.08 |
0.007 |
0.006 |
18 |
Гашуун-Улаангом /доод/ |
8.58 |
2.81 |
2.0 |
1.88 |
0.015 |
0.109 |
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот /NН4/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 3.8 дахин, фосфат /РО4/- ын агууламж ХА-аас 1.1 дахин, марганецийн /Мn/-ын агууламж ХА-аас 1.2 дахин, Хандгайт гол Давст хяналт инжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 115.1 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин, Билүү гол Хяргас хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 189.2 мгО/л буюу ХА-аас 1.9 дахин, Хангилцаг гол Цагаанхайрхан хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 104.9 мгО/л буюу ХА-аас ялимгүй их байсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Давстын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.5 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.5 мгО/л буюу ХА-аас 2.5 мгО/л-ээр их, Хяргас нуур-Хар тэрмисийн орчимд аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 3.7 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.1 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.6 мгО/л буюу ХА-аас 5.6 мгО/л-ээр их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2022 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хариг-Сагил, Чигж-Өндөрхангай, Торхилог-Давст, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Сагил-Сагил, Хархираа-Тариалан, Намир-Хар ус, Гэдрэг-Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/ хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Билүү-Хяргас, Хандгайт-Давст, Хангилцаг-Цагаанхайрхан цэгийн орчим сульфат, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот, фосфат, марганец, Увс нуур Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор, перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ