Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-15 17:16:30

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН ТОЙМ

  1. Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 6 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хяргас нуур-Хартэрмис, Гэдрэг-Малчин, Чигж-Өндөрхангай, Хангилцаг-Цагаанхайрхан, Хариг- Сагил, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Хархираа-Тариалан, Сагил-Сагил, Тэс-Тэс, Намир-Хар ус, Боршоо-Боршоо, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом, Билүү-Хяргас, Баруунтуруун-Баруунтуруун хяналт-шинжилгээний цэгээс нийт 19 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 6 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Хяргас нуур-Хартэрмис

 

 

6.0

0.68

0.001

0.044

2

Гэдрэг-Малчин

 

 

0.8

0.17

0.001

0.050

3

Чигж-Өндөрхангай

 

 

1.4

0.08

0.002

0.022

4

Хангилцаг-Цагаанхайрхан

 

 

2.0

0.12

0.002

0.015

5

Хариг- Сагил

 

 

1.1

0.04

0.002

0.006

6

Торхилог-Давст

 

 

1.5

0.13

0.002

0.014

7

Хандгайт-Давст

 

 

2.8

0.20

0.001

0.015

8

Увс нуур – Давст

 

 

10.0

0.54

0.001

0.010

9

Түргэн-Түргэн

8.76

0.61

2.3

0.07

0.002

0.008

10

Хархираа–Тариалан

 

 

1.8

0.06

0.002

0.020

11

Сагил-Сагил

 

 

0.9

0.02

0.002

0.010

12

Тэс-Тэс

 

 

1.5

0.02

0.002

0.014

13

Намир-Хар ус

 

 

14.5

0.69

0.012

0.047

14

Боршоо-Боршоо

 

 

2.7

0.10

0.005

0.024

15

Гашуун-Улаангом /дээд/

7.25

1.81

1.1

0.02

0.006

0.015

16

Гашуун-Улаангом /доод/

7.55

1.96

1.4

0.10

0.010

0.022

17

Увс нуур-Улаангом

6.80

2.27

12.0

0.45

0.001

0.012

18

Билүү-Хяргас

 

 

7.5

0.13

0.003

0.045

19

Баруунтуруун-Баруунтуруун

8.91

2.27

3.2

0.07

0.001

0.004

 

MNS 4586-98

6

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй байна. Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 107.7 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин, Хандгайт –Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 106.3 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин давж, Намир гол Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот /NН4/-ын бохирдол илэрч, ХА-аас 1.4 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.5 мгО/л буюу ХА-аас 4.5 мгО/л-ээр их, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.4 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур-Давст, Улаангом,  Хяргас нуур-Хартэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Улаангомын орчим нуурын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин их, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.0 мгО/л буюу ХА-аас 2.5 мгО/л-ээр их, марганец /Mn/-ийн агууламж нилээд өндөр, ХА-аас 7.6 дахин, Давстын орчимд усан дахь фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, аммонийн азот /NН4/-ын бохирдол илэрч, ХА-аас ялимгүй давсан, Хяргас нуур-Хартэрмисийн орчимд фтор /F/-ын агууламж нилээд өндөр ХА-аас 2.4 дахин, аммонийн азот /NН4/-ын бохирдол илэрч, ХА-аас 1.4 дахин  их байлаа.

Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2019 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Гэдрэг-Малчин, Чигж-Өндөрхангай, Хангилцаг-Цагаанхайрхан, Хариг- Сагил, Торхилог-Давст, Түргэн-Түргэн, Хархираа-Тариалан, Сагил-Сагил, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Баруунтуруун-Баруунтуруун хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Билүү-Хяргас, Хандгайт–Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Намир гол Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот, фторын агууламж,  перманганатын исэлдэх чанарын бохирдол, Хяргас, Увс нуур-Давстын орчим усан дахь фтор, аммонийн азотын агууламж ХА-аас давсан ба Увс нуур-Улаангомын орчим усан дахь аммонийн  азот, фтор, манган болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ