Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Cэрэмжлүүлэг 11 сар
Cэрэмжлүүлэг 11 сар
Сэрэмжлүүлэх мэдээ
11 –р сард
Увс аймгийн гол:
11 сарын 21-ний байдлаар: Хархираа, Хариг, Боршоо голууд мөсөн захтай, Чигж 5см, Баруунтуруун 25см, Намир 16см, Түргэн, Хангилцаг 10см мөсөн бүрхүүлтэй, Увс нуур, Хяргас нуур мөсөн зах, цасан хөвлөгтэй байна. Иймд гол, нуур нь дээгүүр зорчихгүй, баталгаат гүүр гарамаар зорчиж байхыг анхааруулж байна.
Цаг агаарын хувьд:
Хур тунадас: 27,28,12-р сарын 02-нд нутгийн зүүн болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 12-рсарын 02-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 3-8 м/с.
Агаарын температур: Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ
Сэрэмлүүлэг мэдээ бичсэн: Ус, судлалын инженер Б. Гантогтох.