Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2024 оны 03 сарын 3-р арав хоногийн тойм
2024 оны 03 сарын 3-р арав хоногийн тойм
2024 оны 03 сарын 21-с 2024 оны 04-р сарын 01-нийг хүртэлх байдлаар: Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Намир гол 247 см, Хархираа гол 251 см, Түргэн гол 253 см байгаа бол өмнөх 10 хоногоос 0-4 см өссөн байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Сагил-Хариг, Боршоо голуудын усны түвшин 321-471 см өмнөх 10 хоногоос 0-4 см өссөн байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун гол 280 см, Цагаанхайрхан-Хангилцаг гол 286 см, Өндөрхангай-Чигж, голын усны түвшин 199 см өмнөх 10 хоногоос 0-2 см өссөн байна.
Увс нуурын усны түвшин 392 см, Хяргас нуурын усны түвшин 55 см өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй байна.
Мөсний зузааны хувьд: Хархираа голын мөсний зузаан 40 см, Түргэн гол 37 см, Хариг гол 156 см, Намир голын мөсний зузаан 13 см, Баруунтуруун голын мөсний зуаан 80 см, Хангилцаг голын мөсний зуаан 5 см, Чигж гол 68 см, Увс нуур 97 см, Хяргас нуур 33 см байна.
УВС УЦУОШТӨВ УС СУДЛАЛЫН САЛБАР