Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2024 оны 02-р сарын 15-ний байдлаар сэрэмжлүүлэх мэдээ
2024 оны 02-р сарын 15-ний байдлаар сэрэмжлүүлэх мэдээ
Судалгаатай голуудын мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
/2024 оны 02-р сарын 15-ний байдлаар/
Ус судлалын ажиглалтын хэсгийн: Хархираа, Чигж, голууд битүү мөсөн бүрхүүлтэй, Намир, Баруунтуруун, Хангилцаг, голууд ёроолдож хөлдсөн, Түргэн, Хариг, голууд нимгэн мөсөн бүрхүүл, харз, халиа тошин үзэгдэлтэй, Увс, Хяргас нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй байна.
Мөсний зузааны хувьд: Хархираа гол 34см, Түргэн гол 32см, Хариг гол 151см, Намир, Баруунтуруун, Хангилцаг голууд ёроолдож хөлдсөн мөсний зузаан 30-80см, Чигж гол мөсний зузаан 52см, байна.
Цаг агаарын үзэгдэлтэй үед, цасан болон шороон шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул гол, нууран дээгүүр мал тууварлах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, мөсөн дээр тоглуулахгүй байх, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй , мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, зэргээр тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байх баталгаат гүүр гармаар гарахыг анхааруулж байна.
Анхааруулаад байхад анзаарч анзаараагүй мэт явдгаа болимоор байна.
Анхааруулга бол таны амь нас эд хөрөнгийг хамгаалах гэсэн анхны оролдлого юм шүү дээ.
УЦУОШТ
УС СУДЛАЛЫН САЛБАР
Ахлах техникч Х Энхжаргал