Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > /2023 оны 6-р сарын 11-с 6-р сарын 21-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ/
/2023 оны 6-р сарын 11-с 6-р сарын 21-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ/
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, зузааны тойм мэдээ
/2023 оны 6-р сарын 11-с 6-р сарын 21-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ/
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир, Түргэн, голууд усны түвшин 286-288см өмнөх өдрөөсөө 2-3см буурч энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-15см их байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голуудын усны түвшин 320-423см өмнөх өдрийн түвшнээс 1-2см буурсан, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 5-10см их байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голуудын усны түвшин 194-287см өмнөх өдрөөсөө 1-2см буурсан, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 10-15см их байна.
Хяргас, Увс нууруудын түвшин 94-403см, өмнөх өдрөөсөө өөрчлөлтгүй энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см бага байна.
Мөнх цаст уулсаас эхтэй голууд хайлсан цас мөс зэргээс шалтгаалан голын усны түвшин ихсэж эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар шар усны үер гүйж голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул, малчид голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, жолооч нар баталгаат гүүр гармаар гарах, мөн холбогдох байгууллага голын гуу, жалга, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр, цасны ус дамжин голруу орж, гол бохирдуулж өвчин эмгэг, тархах аюултай тул зохих арга хэмжээг авч цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
УЦУОШТ
2023.6.25