Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > /2023 оны 5-р сарын гуравдугаар арав хоног тойм..
/2023 оны 5-р сарын гуравдугаар арав хоног тойм..
Увс аймгийн, гол, нуурын тойм мэдээ
/2023 оны 5-р сарын гуравдугаар арав хоногийн тойм/
5-р сарын 21-ээс 6-р сарын 01-нийг хүртэлх байдлаар: Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Хархираа, Түргэн, Намир голуудын усны түвшин 278-325см өмнөх 10 хоногоос 3-15 см буурч, энэ нь өмнөх оны мөн үеээс 5-10см их байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Сагил-Хариг, Боршоо голуудын усны түвшин 362-419см өмнөх 10 хоногоос 7-11 см өссөн, өмнөх оны мөн үеээс 11см бага байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Өндөрхангай-Чигж ,Баруунтуруун, Цагаанхайрхан-Хангилцаг голуудын усны түвшин 193-310см өмнөх 10 хоногоос 5-13 см нэмэгдэж энэ нь өмнөх оны мөн үеэс 10-15см байна.
Увс, Хяргас, нууруудын усны түвшин 94-397см өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй энэ нь өмнөх оны мөн үеэс 34-100см бага байна.
5-р сарын 21-ээс 6-р сарын 01-нийг хүртэлх байдлаар ус судлалын ажиглалтын хэсгүүдэд, уулын хайлсан цас мөс зэргээс шалтгаалан усны түвшин нэмэгдэж үерлэж байгаа тул голын сав дагуу суурьшиж зусаж буй малчид, тариаланчид, ард иргэд үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УВС УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР
Инженер Б.Гантогтох
2023.06.02