Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2023 оны 3-р сарын гуравдугаар арав хоногийн тойм
2023 оны 3-р сарын гуравдугаар арав хоногийн тойм
Увс аймгийн гол нуурынмөсний үзэгдэл, тойм мэдээ
/2023 оны 3-р сарын гуравдугаар арав хоногийн тойм/
3-р сарын 21-ээс 4-р сарын 1-нийг хүртэлх байдлаар: Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Хархираа, Түргэн голууд, мөсөн бүрхүүлтэй, намир гол ёроолдож хөлдсөн хэвээр, голуудын мөсний зузаан 19-56 см, өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй, энэ нь өмнөх оны мөн үеээс 20-30 см нимгэн мөсөн бүхрүүл тогтсон байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Сагил-Хариг, Боршоо голууд халиа, тошин, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 78-150 см, өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-15 см нимгэн мөсөн бүхрүүл тогтсон байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Өндөрхангай-Чигж ,Баруунтуруун, Цагаанхайрхан-Хангилцаг голууд ёроолдож хөлдсөн. Мөсний зузаан 39-72 см, өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй.
Увс, Хяргас, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй,мөсний зузаан увс нуур-93 см,хяргас нуур 50 см, өмнөх арав хоногоос 0-2 см нэмэгдэж, өмнөх оны мөн үеээс10-15 см нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.
3-р сарын 21-ээс 4-р сарын 1-нийг хүртэлх байдлаар ус судлалын ажиглалтын хэсгүүдэд, халиа тошин, битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч голын нийт уртын дагуу, мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байх тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
УВС УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР
АХЛАХ ТЕХНИКЧ Х ЭНХЖАРГАЛ
2023.04.7