Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 9-р сарын 3-р арав хоногийн тойм мэдээ:
2022 оны 9-р сарын 3-р арав хоногийн тойм мэдээ:
Увс аймгийн гол нуурын тойм
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 9-р сарын 3-р арав хоногийн тойм мэдээ:
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Намир, Хархираа, Түргэн, голуудын усны түвшин өөрчлөлтгүй энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулхад усны түвшин 10-20см их байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Хариг, Боршоо голуудын усны түвшин өмнөх арав хоногоос түвшин өөрчлөгдөөгүй энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулхад түвшин 5-10см их байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун, Өндөрхангай, Хангилцаг голуудын усны түвшин өмнөх арав хоногоос 2-3см их бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-10см их байна.
Увс нуур усны түвшин өмнөх арав хоногоос 2см буурч энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5см их байна.
Есдүгээр сарын арван нэгнээс хорин нэгний байдлаар манай аймгийн ихэнх гол, нуур усны түвшин аажим буурч байгаа хэдий ч голын уртын дагууд түвшин харилцан адилгүй ба ард иргэд нүүдлээр яваа салчид гол гатлахдаа баталгаат гүүр гарам гарцаар гарах бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.