Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 7-р сарын 11-с 7-р сарын 21-нийг хүртэлх тойм мэдээ:
2022 оны 7-р сарын 11-с 7-р сарын 21-нийг хүртэлх тойм мэдээ:
Увс аймгийн гол нуурын тойм мэдээ
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 7-р сарын 11-с 7-р сарын 21-нийг хүртэлх тойм мэдээ:
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир, Түргэн, голууд усны түвшин 291см-293см өмнөх өдрөөсөө 2-5см нэмэгдэж энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см их байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голуудын усны түвшин 320-410см өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 10-15см их байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голуудын усны түвшин 182-288см өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 5-10см их байна.
Хяргас, Увс нууруудын түвшин 132-408см, өмнөх өдрөөсөө өөрчлөлтгүй энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см их байна.
Долдугаар сарын нэгний байдлаар манай аймгийн ихэнх гол нуур, түвшин ихсэж байгаа хэдий ч цаашид орсон борооны улмаас гол нуурын түвшин ихсэж, гол эргээ халих, уруйн үер гүйж болзошгүй тул ард иргэд сонор сэрэмжтэй байна уу,
УЦУОШТ
2022.7.24