Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 6-р сарын 21-с 7-р сарын 01-нийг хүртэлх тойм мэдээ:
2022 оны 6-р сарын 21-с 7-р сарын 01-нийг хүртэлх тойм мэдээ:
Увс аймгийн гол нуурын тойм мэдээ
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 6-р сарын 21-с 7-р сарын 01-нийг хүртэлх тойм мэдээ:
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир, Түргэн, голууд усны түвшин 284см-287см өмнөх өдрөөсөө 2-3см нэмэгдэж энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см их байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голуудын усны түвшин 320-410см өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 5-10см их байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голуудын усны түвшин 180-278см өмнөх өдрөөсөө 1-2см нэмэгдэж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 10-20см их байна.
Хяргас, Увс нууруудын түвшин 132-428см, өмнөх өдрөөсөө өөрчлөлтгүй энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см их байна.
Долдугаар сарын нэгний байдлаар манай аймгийн ихэнх гол нуур, түвшин ихсэж байгаа хэдий ч цаашид орсон борооны улмаас гол нуурын түвшин ихсэж, гол эргээ халих, уруйн үер гүйж болзошгүй тул ард иргэд сонор сэрэмжтэй байна уу,
УЦУОШТ
2022.7.01