Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 5-р сарын 01-с 5-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
2022 оны 5-р сарын 01-с 5-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, зузааны тойм мэдээ
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 5-р сарын 01-с 5-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир гол мөсний үзэгдэлгүй. Хархираа, Түргэн, голууд мөсөн захтай Түргэн голын мөсний зузаан 29см байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулхад мөсний чөлөөлөгдөх хугацаа хэвээр байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Боршоо гол мөсний үзэгдэл байхгүй Хариг гол мөс байрандаа хайлах үзэгдэлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 50см, хайлж мөс багасаж энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3-5см нимгэн байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голууд мөсөн захтай. Хяргас нуур мөснөөс чөлөөлөгдсөн, Увс нуур харуулаас дээш доош цөн зайрын хахаатай ,мөсний зузаан 52см, өмнөх арав хоногоос 30см багасаж энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3-5см бага байна.
Цаашид цаг агаар улам дулаарч уулын хайлсан цас мөс зэргээс шалтгаалан голын усны түвшин ихсэж эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар шар усны үер гүйж ,голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул, малчид голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, жолооч нар баталгаат гүүр гармаар гарах, мөн холбогдох байгууллага голын гуу, жалга, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр, цасны ус дамжин голруу орж, гол бохирдуулж өвчин эмгэг, тархах аюултай тул зохих арга хэмжээг авч цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
УЦУОШТ
2022.5.11