Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 4-р сарын 01-с 4-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
2022 оны 4-р сарын 01-с 4-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, зузааны тойм мэдээ
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 4-р сарын 01-с 4-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир гол мөсөн дээр шар ус ирсэн. Хархираа, Түргэн, голууд мөсөн бүрхүүлтэй, харз, мөсөн дээрээ устай, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10см хайлсан байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голууд халиа тошин буюу мөсөн дээр устай, мөсний зузаан өмнөх арав хоногоос -5см, хайлж мөс нимгэрсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-15см нимгэн, мөсний зузаан 20-150см мөсөн бүрхүүлтэй байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голууд мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээр устай мөсний зузаан өмнөх арав хоногоос 20см хайлж, өмнөх оны мөн үеийнхээс 5-7см бага байна.
Хяргас, Увс нуур мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээр устай мөсний зузаан 60-90см, өмнөх 10 хоногоос 3-5см хайлж энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-10см бага байна.
Дөрөвдүгээр сарын арван нэгний байдлаар манай аймгийн зарим голуудад мөс харлах, харз, мөсөн дээр ус урсах зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байгаа хэдий ч цаашид цаг агаар дулаарч мөсний хайлалт эрчимшиж гол нуурын мөс хайлж хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюултай тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
УВС УЦУОШТӨВ
УС СУДЛАЛ