Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 3-р сарын 01-с 3-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
2022 оны 3-р сарын 01-с 3-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, зузааны тойм мэдээ
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 3-р сарын 01-с 3-р сарын 11-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир гол мөсний үзэгдэлгүй ёроолдож хөлдсөн. Хархираа, Түргэн, голууд мөсөн бүрхүүлтэй харз, мөсөн дээрээ устай, мөсний зузаан өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй 50см бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-10 бага байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голууд халиа тошин буюу мөсөн дээр устай, мөсний зузаан өмнөх арав хоногоос 3-5см, хайлж мөс нимгэрсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-10см нимгэн, мөсний зузаан 58-149см мөсөн бүрхүүлтэй байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, голууд ёроолдож хөлдсөн. Чигж, гол мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээр устай мөсний зузаан өмнөх арав хоногоос 3-5см нэмэгдэж, мөсний зузаан 60-94см, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-7см бага байна.
Хяргас, Увс нуур мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 60-90см, өмнөх 10 хоногоос 3-5см нэмэгдэж энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-10см бага байна.
Гуравдугаар сарын арван нэгний байдлаар манай аймгийн зарим голуудад мөс харлах, харз, мөсөн дээр ус урсах зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байгаа хэдий ч цаашид цаг агаар дулаарч мөсний хайлалт эрчимшиж гол нуурын мөс хайлж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюултай тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
УЦУОШТ
2022.3.11