Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 11-р сарын 11-с 11-р сарын 21-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
2022 оны 11-р сарын 11-с 11-р сарын 21-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, 11 –р сарын хоёрдугаар 10 хоногийн тойм
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 11-р сарын 11-с 11-р сарын 21-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир, Хархираа, Түргэн, голууд мөсөн зөх, харз, мөсөн бүрхүүлтэй, хархираа намир голуудын усны түвшин өмнөх 10 хоногоос 1-2см буурсан, түргэн голын түвшин өмнөх арав хоногоос 5см нэмэгдсэн, голуудын түвшин 253см-317см бөгөөд Намир, түргэний голууд олон жилийн дундажаас 10-20см бага, хархираа ожд-с 30-40см их байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Хариг, Боршоо голууд мөсөн захтай, усны түвшин өмнөх арав хоногоос 2-3см нэмэгдсэн, түвшин 412см, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3-5см, бага ожд-с 5-10см бага байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун, Өндөрхангай-Чигж, Цагаанхайрхан-Хангилцаг голууд битүү мөсөн бүрхүүлтэй, усны түвшин өмнөх 10 хоногоос 3-4см буурсан, түвшин 184-272см, энэ нь ожд-с 10-15см бага байна.
Увс нуур мөсөн захтай зайртай, Хяргас нуур, мөсний үзэгдэлгүй түвшин өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй, 121-394см,бөгөөд ОЖД-аас 10-15 см бага байна.
11-р сарын арван нэгнээс, 11-р сарын хорин нэгэн хүртэлх байдлаар ус судлалын ажиглалтын хэсгүүдэд мөсөн зах, зайр битүү мөсөн бүрхүүл, зэрэг үзэгдлүүд ажиглагдаж эхлээд байгаа хэдий ч цаашид цаг агаар хүйтэрч голуудын мөсний үзэгдэл эрчимших ба голын нийт уртын дагуу, мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байх тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УВС УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР
ТОЙМ БИЧСЭН: ГАДАРГЫН УС СУДЛАЛЫН ИНЖЕНЕР Х ЭНХЖАРГАЛ
2022.11.23