Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 10-р сарын 11-с 10-р сарын 21-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
2022 оны 10-р сарын 11-с 10-р сарын 21-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, 10 –р сарын хоёрдугаар 10 хоногийн тойм
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 10-р сарын 11-с 10-р сарын 21-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Намир, Хархираа, Түргэн, голууд мөсөн захтай, усны түвшин өмнөх 10 хоногоос 2-3см нэмэгдсэн, түвшин 261-323см бөгөөд энэ нь намир, түргэний голууд олон жилийн дундаж орчим, хархираа ожд-с 20-30см их байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Хариг, Боршоо голууд мөсөн захтай, усны түвшин өмнөх арав хоногоос 1-2см нэмэгдсэн, түвшин 404см, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3-5см, ожд-с 5-10см бага байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун, Өндөрхангай-Чигж, Цагаанхайрхан-Хангилцаг голууд мөсөн захтай,усны түвшин өмнөх 10 хоногоос 2-3см нэмэгдэж, 190-263см, энэ нь ожд-с 5-10см бага байна.
Увс, Хяргас нуурууд мөсний үзэгдэлгүй түвшин өмнөх 10 хоногоос 3-5см буурсан, 123-395см,бөгөөд ОЖД-аас 10-15 см бага байна.
10-р сарын арван нэгнээс, 10-р сарын арван нэгэн хүртэлх байдлаар ус судлалын ажиглалтын хэсгүүдэд өрөмтсөн мөс, мөсөн зах зэрэг үзэгдлүүд ажиглагдаж эхлээд байгаа хэдий ч цаашид цаг агаар хүйтэрч голуудын мөсний үзэгдэл эрчимших ба голын нийт уртын дагуу, мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байх тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.