Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 02 сарын 1-с, 2-р сарын 11 хүртэлх эхний арав хоногийн тойм
2022 оны 02 сарын 1-с, 2-р сарын 11 хүртэлх эхний арав хоногийн тойм
2022 оны 02 сарын 01-р арав хоногийн тойм
/01 сарын21-с 2-р сарын 01 хүртэлх тойм/
Тариалан сум Хархираа гол: Усны түвшин 309 см, агаарын температур -29 градус,битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 42см мөсөн дээрээ 0-5 см, хөрсөн дээрээ 12 см цастай байлаа.
Өндөрхангай сум Чигж гол: Усны түвшин 196см өмнөх10 хоногоос 1см түвшин буурсан, агаарын температур -28 градус,битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 46см хөрсөн дээрээ 5см цастай байлаа.
Баруунтуруун сум Баруунтуруун гол: Ёроолдож хөлдсөн, агаарын температур -39 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 86см, мөсөн дээр 5-10см цастай хөрсөн дээрээ 19 см цастай байлаа.
Өмнөговь сум Намир гол: Ёроолдоо хүртэл хөлдсөн агаарын температур -29 градус мөсний зузаан 36 см,мөс болон хөрсөн дээрээ цасгүй байлаа.
Түргэн сум Түргэн гол: Усны түвшин 263см, өмнөх10 хоногоос 1см нэмэгдсэн агаарын температур -30 градус, битүү мөсөн бүрхүүлтэй хөрсөн дээрээ 5см цастай байлаа.
Цагаанхайрхан сум Хангилцаг гол: : Ёроолдоо хүртэл хөлдсөн, агаарын температур -30 градус, битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 61см, мөсөн дээр болон хөрсөн дээрээ цастгүй байлаа.
Сагил сум Хариг гол: Усны түвшин 425см, өмнөх10 хоногоос 25см нэмэгдсэн агаарын температур -30 градус, битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 140см, мөсөн дээр болон хөрсөн дээрээ цасгүй байлаа.
Хяргас нуур:Усны түвшин 75см, агаарын температур -15 градус, мөсөний зузаан 45см мөсөн дээр цасгүй хөрсөн дээрээ 10см цастай байлаа.
Увс нуур: Усны түвшин 413 см, түвшин өөрчлөлтгүй агаарын температур -33 градус,мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 62см байлаа
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ
Тойм бичсэн т/инженер Б.Баатаржав