Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Сэрэмжлүүлэх мэдээ
Сэрэмжлүүлэх мэдээ
Сэрэмжлүүлэх мэдээ
05 сарын 28-ний байдлаар: Гол, нууруудын усны түвшин Хархираа 272см, Увс нуур 398см, Хангилцаг 288см, Намир 252см, Чигж 214см, Баруунтуруун 188см, Хариг 425см, Хяргас нуур 67см, Түргэн 263см байна. Иймд гол, нуур нь дээгүүр зорчихгүй, баталгаат гүүр гарамаар зорчиж байхыг анхааруулж байна. Мөнх цаст уулсаас эхтэй голууд хайлсан цас мөс зэргээс шалтгаалан голын усны түвшин ихсэж эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар шар усны үер гүйж голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул, малчид голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, жолооч нар баталгаат гүүр гармаар гарах, мөн холбогдох байгууллага голын гуу, жалга, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр, цасны ус дамжин голруу орж, гол бохирдуулж өвчин эмгэг, тархах аюултай тул зохих арга хэмжээг авч цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.