Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
2023 оны 12-р сарын 03-ний байдлаар: Хархираа гол мөсөн захтай, Чигж гол мөсний зузаан-10см битүү мөсөн бүрхүүлтэй, Баруунтуруун гол мөсний зузаан-36см битүү мөсөн бүрхүүлтэй, Намир гол ёроолдож хөлдсөн мөсний зузаан-30см, Түргэн гол мөсөн зах, харзтай мөсний зузаан-11см, Хангилцаг гол мөсний зузаан-14см битүү мөсөн бүрхүүлтэй, Хариг гол битүү мөсөн бүхрүүлтэй мөсний зузаан-33см, Хяргас нуур мөсний үзэгдэлгүй, Увс нуур өтгөн зайртай байна.
Цаашид цаг агаар хүйтэрч голуудын мөсний үзэгдэл эрчимших хэдий ч мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байх тул дээрх голуудаар, мал тууварлах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй мөсөн дээр тоглуулахгй байх, мөсний даац хүн, мал, машин тэрэг явхад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй , мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, зэргээр тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байх баталгаат гүүр гармаар гархыг анхааруулж байна.
Анхааруулаад байхад анзаарч анзаараагүй мэт явдагаа больмоор байна. Анхааруулга бол таны амь нас эд хөрөнгийг хамгаалах гэсэн анхны оролдлого юм шүү дээ.
УЦУОШТ
УС СУДЛАЛЫН САЛБАР
Ус судлалын инженер Х Энхжаргал