Цаг уурын мэдээ > Ус судлал
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ 11 sar
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
/Увс аймгийн гол, нууранд мөсөн бүрхүүл хараахан тогтвортой тогтоогүй байна./ 11 сарын 21-ний байдлаар: Ус судлалын харуулын ажиглалтын мэдээлэл Тариалан сумын Хархираа гол: Усны түвшин өмнөх арав хоногоос 3см буурсан, түвшин 314см, агаарын температур -13 градус, мөсөн бүрхүүл харз үзэгдэлтэй, мөсний зузаан 11см, хөрсөн дээрээ 6см цастай байна. Өндөрхангай сум Чигж гол: Усны түвшин өмнөх арав хоногоос 3см буурсан, 206см, агаарын температур -11 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 10см хөрсөн дээрээ цасгүй. Баруунтуруун сум Баруунтуруун гол: Усны түвшин өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй, түвшин 184см, агаарын температур -17 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 31см, мөсөн дээрээ 0-5 см хөрсөн дээрээ 10 см цастай байна. Өмнөговь сум Намир гол: Усны түвшин өмнөх арав хоногоос 1см буурсан, түвшин 252см, агаарын температур -15 градус, мөсний зузаан 10см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Түргэн сум Түргэн гол: Усны түвшин өмнөх арав хоногоос 2см нэмэгдсэн, 267см, агаарын температур -14 градус, мөсөн бүрхүүл харз үзэгдэлтэй мөсний зузаан 11см мөс дээр цасгүй хөрсөн дээрээ 4см цастай байна. Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Усны түвшин өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй, түвшин 272см, агаарын температур -19 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 10см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Сагил сум Хариг гол: Усны түвшин өмнөх арав хоногоос 22см буурч, 390см, агаарын температур -17 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 39см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Хяргас нуур: Түвшин өөрчлөлтгүй 121см, агаарын температур -5 градус, мөсний үзэгдэлгүй мөс болон хөрсөн дээрээ цасгүй. Увс нуур: Усны түвшин 394см, агаарын температур -12 градус, мөсөн зах шингэн зайртай. Увс нуур 200м мөсөн захтай, Хяргас нуур мөсний үзэгдэлгүй, Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Боршоо, Хангилцаг, Хариг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10см нэмэгдэж, 10-39см зузаан мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. |
|
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ
2022.11.21