Цаг уурын мэдээ > Ус судлал
2 сарын 1-р 10 хоног тойм
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ
2022 оны 02 сарын 01-р арав хоногийн тойм
/2 сарын 1-с 2-р сарын 11 хүртэлх тойм/
Тариалан сум Хархираа гол: Усны түвшин 311 см болж 2 см нэмэгдсэн, агаарын температур -33 градус,битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 45 см мөсөн дээрээ 0-5 см, хөрсөн дээрээ 19 см цастай байлаа.
Өндөрхангай сум Чигж гол: Усны түвшин 196 см өмнөх 10 хоногоос түвшин өөрчлөлтгүй, агаарын температур -26 градус,халиа тошин мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 51 см хөрсөн дээрээ 5 см цастай байлаа.
Баруунтуруун сум Баруунтуруун гол: Ёроолдоо хүртэл хөлдсөн, агаарын температур -39 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 86 см, мөсөн дээр 11-15 см цастай хөрсөн дээрээ 19 см цастай байлаа.
Өмнөговь сум Намир гол: Ёроолдоо хүртэл хөлдсөн агаарын температур -31 градус мөсний зузаан 36 см, мөс дээрээ 6-10 см цастай хөрсөн дээрээ 2 см цастай байлаа.
Түргэн сум Түргэн гол: Усны түвшин 263 см, өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй. агаарын температур -32 градус, мөсний зузаан 40 см битүү мөсөн бүрхүүлтэй хөрсөн дээрээ 5 см цастай байлаа.
Цагаанхайрхан сум Хангилцаг гол: : Ёроолдоо хүртэл хөлдсөн, агаарын температур -29 градус, битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 61 см, мөсөн дээр цасгүй хөрсөн дээрээ 2 см цастай байлаа.
Сагил сум Хариг гол: Усны түвшин 430 см, өмнөх 10 хоногоос 5 см нэмэгдсэн агаарын температур -28 градус, битүү мөсөн бүрхүүлтэй мөсөн дээгүүр халиа тошин гүйсэн үзэгдэлтэй мөсний зузаан 149 см, мөсөн дээр болон хөрсөн дээрээ цасгүй байлаа.
Хяргас нуур:Усны түвшин 75 см, агаарын температур -34 градус, мөсөний зузаан 52 см мөсөн дээр 6-10 см цастай хөрсөн дээрээ 10 см цастай байлаа.
Увс нуур: Усны түвшин 413 см түвшин өөрчлөлтгүй агаарын температур -38 градус,мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 71 см мөсөн дээрээ 5-10 см цастай хөрсөн дээрээ 10 см цастай байлаа.
Тойм бичсэн т/инженер Б.Баатаржав