Цаг уурын мэдээ > Ус судлал
2023 оны 11 сарын 2-р 10 хоногийн тойм
2023 оны 11 сарын 2-р арав хоногийн тойм
Тариалан сум Хархираа гол: Усны түвшин 248 см өмнөх 10 хоногоос түвшин өөрчлөлтгүй, энэ хугацаанд тунадас орсоогүй, агаарын темдератур -16 градус мөсөн захтай, хөрсөн дээрээ 35 см цастай.
Өндөрхангай сум Чигж гол:Усны түвшин 209 см өмнөх 10 хоногоос 1 см буурсан, олон жилийн дундажаас 20 см бага байлаа энэ хүгацаанд тунадас ороогүй, агаарын температур -12 градус гол мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 5 см, хөрсөн дээрээ 6 см цастай.
Баруунтуруун сум Баруунтуруун гол: Усны түвшин 179 см өмнөх 10 хоногоос 1 см түвшин буурсан, олон жилийн дундажаас 12 см бага байлаа.Тунадас ороогүй, агаарын температур -9 градус, мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 25 см, хөрсөн дээрээ 23 см цастай байлаа.
Өмнөговь сум Намир гол: Усны түвшин 240 см өмнөх 10 хоногоос 12 см буурсан, олон жилийн дундажаас 19 см бага, энэ хугацаанд тунадас ороогүй, агаарын температур -16 градус,мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 16 см, мөс дээрээ 3 см, хөрсөн дээрээ 4 см цастай байлаа.
Түргэн сум Түргэн гол: Усны түвшин 259 см өмнөх 10 хоногоос 1см түвшин нэмэгдсэн, агаарын темдератур -12 градус мөсөн бүрхүүл харзтай,мөсний зузаан 10 см, мөсөн дээрээ 3 см, хөрсөн дээрээ 34 см цастай байлаа.
Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Усны түвшин 286 см түвшин өөрчлөлтгүй, олон жилийн дундажаас 6 см бага,Энэ хугацаанд тунадас орооргүй, агаарын температур -11 градус, мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 10 см, мөсөн дээрээ 2 см, хөрсөн дээрээ 20 см цастай.
Сагил сум Хариг гол: Усны түвшин 430 см өмнөх 10 хоногоос 23 см түвшин нэмэгдсэн, олон жилийн дундажаас 21 см бага, агаарын температур -4 градус, мөсний зах живсэн мөсний үзэгдэлтэй хөрсөн дээрээ 6 см цастай.
Хяргас нуур:Усны түвшин 58 см өмнөх 10 хоногоос 2 см түвшин буурсан, агаарын температур -3 градус, мөсний үзэгдэлгүй хөрсөн дээрээ 10 см цастай.
Увс нуур: Усны түвшин 391 см өмнөх 10 хоногоос 1 см түвшин буурсан, агаарын температур -14 градус,мөсөн зах өтгөн зайртай хөрсөн дээрээ 18 см цастай байлаа.
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ
Тойм бичсэн т/инженер Б.Баатаржав