Цаг уурын мэдээ > Ус судлал
seremjlvvleh 7-1


Үер усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
/7-р сарын 1, 2-нд ихэнх нутгаар, 3,4,5,6-нд зарим газраар бороо, түр зуурын усархаг аадар бороо орно./
Ус судлалын ажиглалтын хэсгүүдийн үертэй байгаа голын мэдээлэл:
Тариалан сумын Хархираа гол үертэй, Баруунтуруун, Чигж-Өндөрхөнгай, Өмнөговь-Намир, Түргэн-Шинэ-Түргэн, Цагаанхайрхан-Хангилцаг, Сагил-Хариг, харуулуудын голын түвшин их байгаа тул, орсон хур борооны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан, орсон аадар бороо хуурай сай, гуу жалгаар урсаж голын усны түвшин огцом нэмэгдэж үeрлэж эргээ хальж үерлэх аюултай, мөн голын нийт уртын дагууд усны түвшин, гүн, харилцан адилгүй байгаа тул доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
• Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх
• Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
• Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед зориулалтын гүүр гармаар зорчих.
• Төв суурин газрын үерийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
- Мөн зайлшгүй шаардлагатай яаралтай үед аймгийн УЦУОШТөвийн 7045-3690, 9307-1575, 88143690 утсаар холбогдож цаг агаарын мэдээ, мэдээлэл авч байх.
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ