Цаг уурын мэдээ > Ус судлал
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ 01 сарын 21-ний байдлаар: Ус судлалын харуулын ажиглалтын мэдээлэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
01 сарын 21-ний байдлаар: Ус судлалын харуулын ажиглалтын мэдээлэл Тариалан сумын Хархираа гол: Усны түвшин өмнөх арав хоногоос 2см нэмэгдсэн, түвшин 312см, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 45см, мөсөн дээрх цас 0-5см хөрсөн дээрээ 15см цастай байна. Өндөрхангай сум Чигж гол: Ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 35см, мөсөн дээрх цас 0-5 см хөрсөн дээрээ 7см цастай байна. Баруунтуруун сум Баруунтуруун гол: Гол ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 72см, мөсөн дээрх цас 0-5 см, хөрсөн дээрээ 17см цастай байна. Өмнөговь сум Намир гол: Гол ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 19см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Түргэн сум Түргэн гол: Усны түвшин өмнөх арав хоногоос 3см нэмэгдсэн, түвшин-272см, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 41см мөсөн дээрх цас 0-5 см хөрсөн дээрээ 9см цастай байна. Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Гол ёроолдож хөлдсөн мөсний зузаан 45см, мөс дээр цасгүй, хөрсөн дээрээ 2см цастай байна. Сагил сум Хариг гол: Усны түвшин өмнөх арав хоногоос 13см буурсан, түвшин 401см, халиа тошин, мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 138см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Хяргас нуур: Түвшин өмнөх арав хоногоос өөрчлөлтгүй түвшин-114см, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 27см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй. Увс нуур: Усны түвшин 394см, битүү мөсөн бүрхүүлэй, мөсний зузаан 56см, мөсөн дээрх цас 0-5 см хөрсөн дээрээ 20см цастай байна. Увс нуур, Хяргас нуур Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Боршоо, Хангилцаг, Хариг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 25-30 см нэмэгдэж 27-138см зузаан энэ нь өмнөх оны мөн үеэс 20-30см нимгэн тогтсон банйа. Иймд мөсний зузаан голын нийт урт, нуурын толио дээгүүр харилцан адилгүй ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. |
|
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ