Цаг уурын мэдээ > Ус судлал
2023 оны 3-р 10 хоногийн голуудын мөсний үзэгдлийн тойм мэдээ
2023 оны 3-р 10 хоногийн голуудын мөсний үзэгдлийн тойм мэдээ
Тариалан сум Хархираа гол: Усны түвшин 246 см өмнөх 10 хоногоос түвшин 2см буурсан, энэ хугацаанд тунадас орсоогүй, агаарын темдератур -15 градус мөсөн захтай, хөрсөн дээрээ 35 см цастай.
Өндөрхангай сум Чигж гол:Усны түвшин 208см өмнөх 10 хоногоос түвшин 1 см буурсан, олон жилийн дундажаас 20 см бага, энэ хүгацаанд тунадас ороогүй, агаарын температур -20 градус гол мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 10 см, хөрсөн дээрээ 12 см цастай.
Баруунтуруун сум Баруунтуруун гол: Усны түвшин 177см өмнөх 10 хоногоос 2 см түвшин буурсан, олон жилийн дундажаас 12 см бага, тунадас ороогүй, агаарын температур -18 градус, битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 36 см, хөрсөн дээрээ 32 см цастай байлаа.
Өмнөговь сум Намир гол: ёроолдож хөлдсөн, энэ хугацаанд тунадас ороогүй, агаарын температур -26 градус, мөсний зузаан 30 см, мөсөн дээрээ 2 см, хөрсөн дээрээ 4 см цастай байлаа.
Түргэн сум Түргэн гол: Усны түвшин 249см өмнөх 10 хоногоос 10см түвшин буурсан, агаарын темдератур -13 градус мөсөн бүрхүүл харзтай, мөсний зузаан 11см, мөсөн дээр 3см, хөрсөн дээрээ 23см цастай байлаа.
Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Усны түвшин 285см түвшин өмнөх 10 хоногоос 1см буурсан, олон жилийн дундажаас 6 см бага, тунадас орооргүй, агаарын температур -20 градус, битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 14см, мөсөн дээрээ 2 см, хөрсөн дээрээ 23см цастай.
Сагил сум Хариг гол: Усны түвшин 432см өмнөх 10 хоногоос 2см түвшин нэмэгдсэн, олон жилийн дундажаас 21 см бага, агаарын температур -10 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, хөрсөн дээрээ 4см цастай.
Хяргас нуур:Усны түвшин 56см өмнөх 10 хоногоос 2см түвшин буурсан, агаарын температур -12 градус, мөсний үзэгдэлгүй хөрсөн дээрээ 20 см цастай.
Увс нуур: Усны түвшин 392 см өмнөх 10 хоногоос 1 см түвшин нэмэгдсэн, агаарын температур -14 градус,мөсөн зах өтгөн зайртай хөрсөн дээрээ 28см цастай байлаа.
Иймд дээрх голууд болон нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний зузаан өмнөх жилүүдээс нимгэн байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байх, жолооч нар баталгаат гүүр гармаар гархыг анхааруулж байна.
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ
Сэрэмжлүүлэг мэдээ бичсэн инженер Х Энхжаргал