Цаг уурын мэдээ > Ус судлал
2021.03.11 10 хоногийн тойм мэдээ


УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР,
ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Улаангом хот Утас: 70453690
93071575
Увс аймгийн томоохон гол мөрөн, нуурын 2021 оны 3 дугаар сарын 1 дүгээр арав хоногийн мөсний зузааны тойм мэдээ
Хархираа,Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Хархираа,Түргэн, Намир, Гашууны голууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-5 см-ээр нэмэгдэж 30-130 см болсон бөгөөд ОЖД-аас 10-20см бага байна.
Оросын холбооны Мөнгөн тайга уулсаас эх авдаг Хариг, Боршоо голууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-5 см-ээр нэмэгдэж 60-100 см болсон бөгөөд ОЖД-аас 10-30 см бага байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун, Өндөрхангай, Хангилцаг голууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-10 см-ээр нэмэгдэж 60-80 см болсон бөгөөд ОЖД-аас 5-10 см бага байна.
Увс,Хяргас нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 1-10см-ээр нэмэгдэж 50-100 см болсон бөгөөд ОЖД-аас 10-50 см бага байна.
Цаашид гол мөрөн, нууруудын мөсний зузаарлын эрчим буурч, мөс хэврэгшин цөмрөх аюултай болж байгаа тул мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж, баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
№ | Сумдыннэрс | Тунадасныхэмжээ /мм/ | Цасан Бүрхүүл /см/ | 2021 03.01 /см/ | 2021 03.11 /см/ | Нэмэгдсэн мөсний зузаан /см/ |
1 | Өндөрхангай | - | - | 63 | 70 | 7 |
2 | Хяргас нуур | - | - | 55 | 55 | 0 |
3 | Баруунтуруун | - | 1 | 78 | 78 | 0 |
4 | Өмнөговь | - | - | 27 | 27 | 0 |
5 | Увс нуур | - | 3 | 89 | 97 | 8 |
6 | Түргэн | - | 1 | 38 | 40 | 2 |
7 | Боршоо | - | - | 48 | 50 | 2 |
8 | Цагаанхайрхан | - | - | 60 | 60 | 0 |
9 | Хариг | - | - | 95 | 95 | 0 |
10 | Хархираа | - | 1 | 42 | 42 | 0 |
11 | Гашууны | - | 1 | 130 | 135 | 5 |
Увс аймаг УЦУОШТ, Гадаргын ус судлалын өртөө
УЦУОШТөв 2021.03.11