Цаг уурын мэдээ > Ус судлал

10 хоногийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-09-21 17:28:37

Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Увс нуурын савын Чигж, Хархираа, Түргэн, Хариг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10см орчим нэмэгдэж, 25-85 см зузаан мөсөн бүрхүүл  тогтож энэ нь 2019 оны мөн үеийнхээс 5-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Баруунтуруун, Намир, Хангилцаг  голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

Хоёрдугаар сарын  нэгний  байдлаар увс аймгийн ихэнх голууд битүү мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа  хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Увс аймгийн голуудын мөсний зузааныг 2019 оны 2-р сарын 1-ний мэдээг 2020 оны 2 сартай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.

 д/д

            Гол-харуулын нэр

Мөсний зузаан 2019.02.01

Мөсний зузаан 2020.2.01

 
 
 

1

Баруунтуруун-Баруунтуруун

72

70

 

2

Өмнөговь-Намир

25

17

 

3

Түргэн-Шинэ-Түргэн

39

27

 

4

Сагил-Боршоо

117

 

85

 

5

Тариалан-Хархираа

65

41

 

6

Өндөрхангай-Чигж

36

31

 

7

Цагаанхайрхан-Хангилцаг

54

62

 

8

Сагил-Хариг

100

85

 

9

Увс-Нуур

49

65

 

10

Хяргас-Нуур

45

45