Цаг уурын мэдээ > Ус судлал

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх

Шинэчлэгдсэн: 2020-05-21 01:14:02

2020 оны 3-р сарын 1-ны байдлаар: Увс аймгийн голууд мөсөн бүрхүүлтэй ба Хангилцаг,Баруунтуруун,Намирын голууд ёроолдож хөлдсөн.

Ус судлалын ажиглалтын хэсэгт : Сагил-Хариг  голын мөсний зузаан- 90см, Увс-нуур -83см, Хяргас-Нуур-45см,  Сагил-Боршоо-75см, Түргэн- 40см,  Хархираа-Тариалан -55см, Өндөрхангай-Чигж -42см, зузаан  мөсөн бүрхүүл  тогтсон ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй,  мөсний зузаан  2019 оны мөн үеэс 10-15см нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.

Иймд дээрх голууд болон нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй  ба  цаашид цаг агаар дулаарч голуудын мөсний зузаан  нимгэрч,  мөсний нягт багасан, хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон зам товчлох, мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

УЦУОШТ

УС СУДЛАЛЫН САЛБАР

2020.03.01