Цаг уурын мэдээ > Ус судлал

Хаврын шар усны үерээс сэрэмжлүүлэх мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-10-20 18:42:21

2020 оны 3-р сарын 21-ны байдлаар Увс аймгийн ихэнх гол, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 3-5см нимгэрч, Намир, Чигж, голууд шар усны үертэй байна. Иймд цаг агаар дулаарч урин дулаан цаг ирж байгаатай уялдаад гол нуурын мөсний үзэгдэл эрчимшиж идэвхжин, усан зах, мөс байрандаа хайлах, мөсөн дээгүүр  ус урсах, мөсний ан цав гарах, мөс хөдлөх, мөн хайлсан цас мөс зэргээс шалтгаалан голын ус эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар шар усны үер гүйж болзошгүй байна. Иймд голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, голын  гуу,  жалга, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр, цасны ус дамжин голруу орж, гол бохирдуулж  өвчин эмгэг, тархах аюултай тул холбогдох байгуулгаас зохих арга хэмжээг авч цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.