Цаг уурын мэдээ > Ус судлал

Сэрэмжлүүлэх мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-05-25 22:49:14

2020 оны 3-р сарын 18-ны байдлаар: Увс аймгийн гол мөрөн нууруудад мөс харлах,мөс байрандаа хайлах,усан зах үүсэх,мөсний ан цав гарах мөсөн дээгүүр ус гүйх,зэрэг үзэгдлүүд ажиглагдаж эхэлсэн ба цаашид урин дулаан цаг ирж байгаатай холбогдон голуудын мөсний зузаан нимгэрч нягт багасан хэврэгшиж мөс цөмрөх цаашлаад голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Увс аймгийн  46% нь цастай ба дундаж зузаан нь 19,2 см, цасан дахь усны нөөц 24,5 шоо км  байна. Мөн өвөлжилт хүндэрсэн  газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.