Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Улаангом хотын 2016 оны хөрсний тойм

Шинэчлэгдсэн: 2024-12-14 12:11:48

Улаангом хотын 2016 оны хөрсний тойм

2016 онд Улаангом хотын 16 цэгийн хөрсний дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлын шинжилгээ хийгдсэн.

Шинжилгээний дүнгээс үзэхэд: Хөрсний чанарын шинжилгээгээр кадмийн дундаж агууламж 0.4 мг/кг, хартугалганы дундаж агууламж 35.8 мг/кг, мөнгөн усны дундаж агууламж 0.1 мг/кг, вромын дундаж агууламж 1.5 мг/кг, хромын дундаж агууламж 16.8 мг/кг, цайрын дундаж агууламж 381.3 мг/кг, зэсийн дундаж агууламж 27.6 мг/кг, кобальтын дундаж агууламж 31.6 мг/кг, стронцийн дундаж агууламж 410.9 мг/кг, рубидийн дундаж агууламж 141.8 мг/кг, цирконий дундаж агууламж 304.4 мг/кг  буюу MNS 5850:2008 стандарттай харьцуулахад арьс шир дулааны станцын ойролцоох цэгт хромын агууламж ХА-аас 1.5 дахин, цайрын агууламж 11 цэгт ХА-аас 1-2.9 дахин давсан ба бусад үзүүлэлтээр ХА-аас давсан агууламжгүй хэвийн байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Увс аймгийн Улаангом сумын 2024 оны хөрсний тойм 2024-11-12 1970-01-01 28
Улаангом сумын 2020 оны хөрсний чанар 2023-05-05 1970-01-01 269
Улаангом сумын 2022 оны хөрсний чанар 2023-05-05 1970-01-01 324