Мэдээлэл

Мэдээлэл үйлчилгээ

Шинэчлэгдсэн: 2019-11-11 22:24:24

              Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар нь нарийвчилсан мэдээ, 1, 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр, 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг 1 дэх өдөр бүр, сарын цаг агаарын урьдчилсан мэдээг тухайн сарын 25-нд, хүйтний болон дулааны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийг 6 сараар, цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг болон гамшигт үзэгдлийн  урьдчилан сэргийлэх мэдээг нөхцөл бүрдсэн тухай бүр нь гарган үйлчилж байна. Бүх төрлийн цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээлэл, бодит ажиглалтын мэдээ, цаг агаарын аюултай үзэгдлийн болон гамшигт үзэгдлийн тухай мэдээлэл, хүн, малын халдварт өвчний мэдээ, үер, түймрийн мэдээг гарган үйлчилдэг.

          Манай байгууллага  хэрэглэгчдэдээ  гарч байгаа мэдээ, мэдээлэлүүдээ MBC , Увс нам бус, Увс телевиз гэсэн орон нутгийн 3 телевизээр   web:   uvs.tsag-agaar.gov.mn, 70453690, 93071575, 95483690, 89483690 утасуудаар 91122194 модемоор багц мэссежээр, сумдын өртөө, харуулууд өөрсдийн модемоор багц мэссежээр хүргэж байна.