Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2021-2022 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
2021-2022 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
2021-2022 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН
ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 8 дугаар сарын 2-р арав хоногт цаг уурын өртөө, харуулын мэргэжилтнүүд тухайн сумын багт бүрт тогтоосон цэгүүдэд хэмжилт судалгаа хийж, мэдээллээ Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд хүргүүлснээр ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг.
Улмаар 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Тариалан, Улаангом, Малчин, Хяргас, Баруунтуруун сум Зүүнговь, Тэс, Түргэн, Өндөрхангай, Цагаанхайрхан, Өмнөговь, Давст сумын зарим нутгаар сайн, Завхан, Ховд, Сагил, Бөхмөрөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу зуншлага оройтсон, ургамал гандаж хатсан байдалтай байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
40 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
20 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
30 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
5 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл: нийт нутгийн 60 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Энэ жил зуншлага оройтсон зарим нутгаар болон малын тоо ихтэй сум, багуудын нутгаар даац хэтэрч гарсан байна.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан - Завхан, Ховд, Сагил, Бөхмөрөн, Өлгий сумдын зарим багууд,
3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан - Сагил, Бөхмөрөн, Завхан, Зүүнхангай, Наранбулаг сумдын зарим багууд,
1-3 дахин хэтэрч (шар) гарсан - Наранбулаг, Завхан, Өлгий, Өмнөговь, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Ховд, Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Зүүнговь сумдын зарим багууд.
Иймд өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сум, багуудын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2023 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2023-12-13 | 1970-01-01 | 149 |
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2023-11-21 | 1970-01-01 | 258 |
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01-НЫ БАЙДЛААР) | 2023-02-07 | 1970-01-01 | 312 |
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ | 2022-12-06 | 1970-01-01 | 326 |
УВС АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН | 2022-09-12 | 1970-01-01 | 955 |
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ | 2022-01-03 | 1970-01-01 | 472 |
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ | 2017-09-25 | 1970-01-01 | 2036 |
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж | 2017-05-15 | 1970-01-01 | 1235 |