Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 50 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байв. Энэ зун ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч 8 дугаар сар гарсаар бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
20% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
20% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
45% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
15% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
10% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл нутгийн 40 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 60 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Сумын дүнгээр авч үзвэл Цагаанхайрхан, Завхан, Ховд, Өмнөговь, Өлгий, Хяргас, Түргэн, Тэс сумуудын зарим багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2023 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2023-12-13 | 1970-01-01 | 149 |
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2023-11-21 | 1970-01-01 | 258 |
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01-НЫ БАЙДЛААР) | 2023-02-07 | 1970-01-01 | 312 |
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ | 2022-12-06 | 1970-01-01 | 326 |
УВС АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН | 2022-09-12 | 1970-01-01 | 955 |
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ | 2022-01-03 | 1970-01-01 | 472 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН | 2021-12-24 | 1970-01-01 | 717 |
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж | 2017-05-15 | 1970-01-01 | 1235 |