Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
Улаангом сумын 2020 оны хөрсний чанар
Улаангом хотын 2020 оны хөрсний тойм
2020 онд Улаангом хотын 16 цэгийн хөрсний дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлын шинжилгээ хийгдсэн.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Хөрсний чанарын шинжилгээгээр хлорын дундаж агууламж 0.0 мг/кг, кадмийн дундаж агууламж 0.6 мг/кг, хартугалганы дундаж агууламж 35.5 мг/кг, мөнгөн усны дундаж агууламж 0.2 мг/кг, бромын дундаж агууламж 1.4 мг/кг, хромын дундаж агууламж 1.5 мг/кг, цайрын дундаж агууламж 273.8 мг/кг, зэсийн дундаж агууламж 28.0 мг/кг, кобальтын дундаж агууламж 31.9 мг/кг, стронцийн дундаж агууламж 348.6 мг/кг, рубидийн дундаж агууламж 115.4 мг/кг, цирконий дундаж агууламж 250.8 мг/кг буюу MNS 5850:2008 стандарттай харьцуулахад хүнсний захын ойролцоо кобальт /Со/-ын агууламж 3.9 дахин, дулаан-арьс шир, тоосгон завод, эрчим хүч, нефть бааз /хуучин/ -ын цэгүүдэд цайр /Zn/-ын агууламж 1.2-2.4 дахин давсан ба бусад үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй цэвэр байлаа.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Улаангом сумын 2022 оны хөрсний чанар | 2023-05-05 | 1970-01-01 | 265 |
Улаангом хотын 2016 оны хөрсний тойм | 2016-10-17 | 1970-01-01 | 1956 |