Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
Увс аймгийн Улаангом сумын 2024 оны хөрсний тойм
Улаангом хотын 2024 оны хөрсний тойм
2024 онд Улаангом хотын 16 цэгийн хөрсний дээж авч агрохимийн болон хүнд металлын /кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор/ шинжилгээ хийсэн.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Хөрсний дундаж орчин 7.07-8.41сул шүлтлэг, давсжилт нь 192.0-8440.0 µS/см, ялзмаг 0.7-4.6%, чийг 0.30-1.78%-тай байна. Хөрсний чанарын шинжилгээгээр хлорын дундаж агууламж 0.0 мг/кг, кадмийн дундаж агууламж 0.4 мг/кг, хартугалганы дундаж агууламж 38.6 мг/кг, мөнгөн усны дундаж агууламж 0.0 мг/кг, бромын дундаж агууламж 1.6 мг/кг, хромын дундаж агууламж 14.1 мг/кг, цайрын дундаж агууламж 218.7 мг/кг, зэсийн дундаж агууламж 27.9 мг/кг, стронцийн дундаж агууламж 282.4 мг/кг, рубидийн дундаж агууламж 98.4 мг/кг, цирконий дундаж агууламж 204.3 мг/кг буюу MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Цайр /Zn/-ын агууламж Дулаан, арьс ширний үйлдвэрийн хашаан дотор - 2.1 дахин, Хүнсний захын хашаан дотор - 1.1 дахин давсан ба бусад үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй цэвэр байлаа.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Улаангом сумын 2020 оны хөрсний чанар | 2023-05-05 | 1970-01-01 | 280 |
Улаангом сумын 2022 оны хөрсний чанар | 2023-05-05 | 1970-01-01 | 328 |
Улаангом хотын 2016 оны хөрсний тойм | 2016-10-17 | 1970-01-01 | 2028 |