Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Энэ оны анхны экспедиц гарлаа

Шинэчлэгдсэн: 2024-10-08 07:51:48

2012 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар УОБЕГ-аас өгч байгаа мэдээгээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Бүрэнтогтох,Эрдэнэбулган, Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт ойн түймэр асч байгаа бөгөөд Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт гарсан ойн түймэр цурманд ороод асч байгаа юм байна. Иймд УОБЕГ-ын холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний үндсэн дээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлж ойн түймэр унтраах арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ-Бороо-1" экспедиц тус аймгийн Түшиг суманд, Булган аймгийн "Булган-Бороо-1" экспедиц Сэлэнгэ, Бугат сумын орчим, Хөвсгөл аймгийн "Мөрөн-Бороо-1" экспедиц Цагаан-Үүр суманд гарсан түймрийг унтраах зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлөлж тунадас нэмэгдүүлэхээр 17-ны өдөр ажилдаа гарлаа. 

Мөн энэ сарын 18-ны өдөр "Хурын шим" төвийн экспедиц Улаанбаатар хотын орчим Богдхан ууланд газрын генератор ажиллуулж хур тунадас нэмэгдүүлэх ажил зохион байгуулах бэлтгэж байна.

                                                                          Д.Чулуунбат

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай мэдээ 2016-10-06 1970-01-01 1504
2016 оны 6 сарын 8-9-ны өдрүүдэд газар тариалангийн бүст ажилласан ажиллагааны мэдээлэл 2016-10-06 1970-01-01 1442