Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Улаангом хотын өнгөрсөн 10 хоногийн агаарын чанарын төлөв 30-12


Улаангом хотын өнгөрсөн 10 хоногийн агаарын чанарын төлөв
/2018 оны 04-р сарын 30-аас 05 сарын 12-ний өдрийг хүртэлх 10 хоногт/
Улаангом хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/-ийн агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 10 хоногийн агаарын чанарын Улаангом 01 харуулын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд : Агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 2 мкг/м3, хамгийн их нь 4 мкг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 19 мкг/м3, хамгийн их нь 31 мкг/м3, угаарын хийн дундаж агууламж 198 мкг/м3, хамгийн их агууламж нь 265 мкг/м3, тоосны дундаж агууламж 15 мкг/м3, их агууламж нь 21 мкг/м3 байлаа. Өмнөх 10 хоногтой харьцуулахад агаар бохирдуулагч бодисуудын агууламж багассан байна.
Увс аймгийн УЦУОШГ-ын Байгаль орчны шинжилгээний лаборатори
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Улаангом хотын агаарын чанарын 2-р 10 хоногийн тойм | 2020-02-03 | 1970-01-01 | 330 |
Улаангом хотын агаарын чанарын 10 хоногийн тойм | 2020-01-17 | 1970-01-01 | 376 |