Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Улаангом хотын агаарын чанарын 10 хоногийн тойм


Улаангом хотын агаарын чанарын тойм
/2020 оны 01-р сарын 02-оос 01 сарын 16-ний өдрийг хүртэлх 10 хоногт/
Улаангом хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /РМ2.5, РМ10, нийт тоос/-ын агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 10 хоногийн агаарын чанарын Улаангом 01 харуулын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд : Агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 11 мкг/м3, хамгийн их нь 55 мкг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 27 мкг/м3, хамгийн их нь 39 мкг/м3, агаарын чанарын стандартаас хэтрээгүй хэвийн хэмжээнд байлаа.
РМ2.5, РМ10 микрометр болон нийт тоосонцорын хэмжилтийг энэ 10 хоногт 24 цагаар 3 удаа хийсэн. Хэмжилтийн дүнгээс үзвэл: РМ2.5 тоосонцорын дундаж агууламж 95 мкг/м3, их агууламж нь 106 мкг/м3, РМ10 тоосонцорын дундаж агууламж 109 мкг/м3, их агууламж нь 125 мкг/м3, нийт тоосонцорын дундаж агууламж 104 мкг/м3, их агууламж нь 132 мкг/м3 байлаа. Агаарын чанарын стандарттай харьцуулж үзэхэд ажиглалтын хугацаанд РМ2.5 тоосонцор 1.6-2 дахин, РМ10 тоосонцор 1.1-1.2 дахин давсан байна.
Тойм бичсэн УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч Г.Оюунчимэг
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Улаангом хотын агаарын чанарын 2-р 10 хоногийн тойм | 2020-02-03 | 1970-01-01 | 330 |
Улаангом хотын өнгөрсөн 10 хоногийн агаарын чанарын төлөв 30-12 | 2018-05-14 | 1970-01-01 | 746 |