Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын ажилтны семинар, зөвлөгөөн боллоо.

Шинэчлэгдсэн: 2024-12-14 23:50:32

   Ус, цаг уур орчны хяналт  шинжилгээний салбарын ажилтны семинар, зөвлөгөөн 2017 оны 3 дугаар сарын 13-16 ны хооронд Улаангом хотноо боллоо. Зөвлөгөөнийг нээж Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Б.Пүрэвсүрэн Ус, цаг уур, орчны хяналт  шинжилгээний салбарын 2016 оны ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар илтгэл тавьлаа. Мөн семинарт ЦУОШГ-ын Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Пунцагдорж оролцож мэргэжил арга зүйн зөвлөлгөө өглөө.

    Семинар, зөвлөгөөн 3 өдөр үргэлжилж Ус цаг уур, орчны шинжилгээний газрын инженер, техникийн ажилтан, Өртөөний дарга, техникч, Ус судлалын харуулын ажиглагчид, Хөдөө аж ахуйн цаг уурын харуулын ажиглагчид нийт 60 гаруй хүн оролцож сургалт семинар амжилттай болж өндөрлөө.