Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1

Шинэчлэгдсэн: 2024-12-20 18:42:13

 Увс аймгийн агаарын температур ,хур тунадасны өөрчлөлт

УЦУОШГ-ЦУОТХ

1. Увс аймгийн агаарын температур, түүний өөрчлөлт       

Увс  аймгийн нутаг дэвсгэр нь хотгор гүдгэрийн ялгаа ихтэй байдаг учраас өвөл зуны температурын ялгаа их байдаг. Жилийн хамгийн хүйтэн сар нь 1-р сар бөгөөд хүйтний улирлын  жилийн дундаж температур нь Тэс, Баруунтуруун, Улаангом, Малчин, Зүүнговь, Түргэн, Давст сумын нутгаар 31,0-35,1 градус , Хар-ус, Завхан, Өндөрхангай сумын нутгаар 22,1-28,3 градус хүйтэн байна.  Жилийн дулаан сар нь 7-р сар бөгөөд дундаж температур нь нийт  сумын нутгаар 18.4-26.2 градус дулаан байна. Судалгааны материалаас үзэхэд:  Агаарын дундаж температур 2005 онд Тэс суманд -37,40с, Улаангом, Баруунтуруун суманд -34,9-35,20с  хүрч тус тус хүйтэрч байсан байна. Агаарын үнэмлэхүй бага температур  Тэс суманд 2005 онд  -50,50с, Зүүнговь суманд – 51,30с хүрсэн байна.

Хөрсний  хамгийн их температур 2004 онд Улаангом өртөөнд 66,5 градус, Тэс суманд 63,5 градус хүрч, 40 хэмээс дээш халуун өдрийн тоо тухайн сардаа /31 өдөр/ их халуун ажиглагдаж байсан байна.

        Зураг 1. Агаарын температурын явц, хандлага        

Агаарын дундаж температураас харахад сүүлийн жилүүдэд температур өсч дулаарах хандлагатай байгаа бөгөөд сүүлийн 30 жилд 1,0 градусаар дулаарсан байна.

Агаарын  жилийн дундаж температурын арван жилийн өөрчлөлт    Хүснэгт 1

 

 

 

хар-ус

завхан

баруунтуруун

малчин

тэс

улаангом

өндөрхангай

1983-1993

-1,4

-0,3

-3,9

-3,6

-3,3

-3,4

-1,8

1993-2003

-0,3

1,6

-2,6

-2,6

-2,5

-1,8

-1,1

2003-2013

-0,7

0,8

-2,7

-3,5

-3,0

-2,2

-1,6

 

 

   

 

 

Дээрхи хүснэгтээс харахад дунд арав жилд илүү дулаарч  1.1-1.6 градусаар дулааралт ажиглагдсан байна..

2.  Увс аймгийн хур тунадасны өөрчлөлт

Увс  аймагт хур тунадасны 70-80 хувь нь дулааны улиралд унадаг байна. 

Хур тунадасны хувьд  хур тунадасны өөрчлөлт ерөнхийдөө явц хандлагын хувьд ойролцоо байгаа ба судалгаа хйисэн хугацаанд 1994, 2003 онуудад тунадас ихтэй жилүүд байсан байна.

Хур тунадасны хувьд харилцан адилгүй өөрчлөлт явагдсан байна.  Газар нутгийн хувьд авч үзвэл:

 

Дээрхи судалгааг хийж үзэхэд тундасны өөрчлөлт харилцан адилгүй байна. Завхан, Өмнөговь, Тэс нутгаар хур тунадас буурсан, уулархаг газраар хур тунадас нэмэгдсэн байна. Үүнээс харахад их нууруудын хотгороор хуурайшилт явагдаж уулын бүс өөрчлөлт харьцангуй бага эсрэгээрээ тунадас нэмэгдсэн байна.

         Эдгээр жилүүдэд хур тунадас багасаж, дулааны хангамж ихтэй, чийг багатай байснаас ургамлын ургалтанд муугаар нөлөөлж ган болсонтой холбоотой хөрс эвдрэл элэгдэлд орж, элсний нүүлт, цөлжилт болох магадлалтай байна.  Гэхдээ энэхүү тунадасны бууралт нь харилцан адилгүй ялангуяа зарим онцлог жилээс болж  жишээ нь 1994 онд Малчин суманд бусад жилүүдээс харьцангуй их тунадас орсон байна.