Цаг уурын мэдээ > Ус судлал

2-р сарын 2-р 10 хоногийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-05-27 11:14:34

Увс нуурын савын Чигж, Хархираа, Түргэн, зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20см орчим нэмэгдэж, 35-90 см зузаан мөсөн бүрхүүл  тогтож энэ нь 2019 оны мөн үеийнхээс 15-30 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Баруунтуруун, Намир, Хангилцаг  голууд ёроолдоо хүртэл хөлдсөн.

Хоёрдугаар сарын  хорин нэгний  байдлаар увс аймгийн ихэнх голууд битүү мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа  хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Увс аймгийн голуудын мөсний зузааныг 2019 оны 2-р сарын 21-ний мэдээг 2020 оны 2 сарын 21-ний мэдээтэй харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.

 д/д

            Гол-харуулын нэр

Мөсний зузаан 2019.02.21

Мөсний зузаан 2020.2.21

 
 
 

1

Баруунтуруун-Баруунтуруун

72

70

 

2

Өмнөговь-Намир

25

17

 

3

Түргэн-Шинэ-Түргэн

40

35

 

4

Сагил-Боршоо

121

 

55

 

5

Тариалан-Хархираа

72

52

 

6

Өндөрхангай-Чигж

41

39

 

7

Цагаанхайрхан-Хангилцаг

54

62

 

8

Сагил-Хариг

100

90

 

9

Увс-Нуур

104

83

 

10

Хяргас-Нуур

48

45