Цаг уурын мэдээ > Ус судлал

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2020.02.21

Шинэчлэгдсэн: 2020-05-20 16:19:32

 2020 оны 2-р сарын 21-ны байдлаар увс аймгийн голуудад мөсөн бүрхүүл тогтож томоохон голуудын эх ба дунд хэсгээр мөсний үзэгдэл эрчимшиж мөсөн бүрхүүл тогтсон ба  Хангилцаг,Баруунтуруун,Намирын голууд ёроолдож хөлдсөн байна.

Ус судлалын ажиглалтын хэсэгт : Сагил-Хариг  голын мөсний зузаан- 90см, Увс-нуур -83см, Хяргас-Нуур-45см,  Сагил-Боршоо-55см, Түргэн- 35см,  Хархираа-Тариалан -52см, Өндөрхангай-Чигж  -39см, зузаан  мөсөн бүрхүүл  тогтсон ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй  ба мөсний зузаан  2019 оны мөн үеэс 15-30см нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.

Иймд дээрх голууд болон нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.