Цаг уурын мэдээ > Ус судлал

10 хоногийн тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-04-03 10:35:09

2020 оны 1-р сарын 21-ны байдлаар увс аймгийн ихэнх голуудад мөсөн бүрхүүл тогтож томоохон голуудын эх ба дунд хэсгээр мөсний үзэгдэл эрчимшиж эхэлсэн ба Хангилцаг,Баруунтуруун,Намирын голууд ёроолдож хөлдсөн байна.

Ус судлалын ажиглалтын хэсэгт: Сагил-Хариг, голын мөсний зузаан 75см, Увс-нуур -50см,  Боршоо, Түргэн,  Хархираа, Өндөрхангай-Чигж, голуудад 25-35см, зузаан  мөсөн бүрхүүл  тогтсон байна.

Иймд дээрх голуудын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

                                                        2020 .01 .21