2019 оны 12 дугаар сарын урьдчилсан төлөв

2019 ОНЫ 12-Р САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

Увс аймгийн нутаг.  Ихэнх нутгаар ОЖД-с 1.5 градусаар хүйтэн байна(3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур,Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуур ,Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур,Тэс голын хөндийгөөр  шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус,  бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Энэ сард ихэнх нутгаар ОЖ-дунджийн орчим цас орох төлөвтэй(4 дүгээр зураг).

Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.  

                                                                                                    УВС АЙМГИЙН УЦУОШТөв 2019.11.25